Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог རྒྱ་ནག་སྐག་བཟློག །” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.
Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны доктор (ScD), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Урианхай Лхасрангийн Тэрбиш
Хулгана жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. Хулгана жилтэй эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2008 оны хулгана жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1996, 1936 оны хулгана жилтнүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1996, 1936 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1948, 1924 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1924 оны хулганатай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. Бусад бүх хулгана жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
2009, 1937 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1985, 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1973, 1961 оны үхэртэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2009 оны үхэртэй эрчүүд ба 1997 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1937 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1997 оны эмэгтэйчүүд ба 1961 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1985 оны нийт хүмүүс ба 1961 оны эмэгтэйчүүд, 1937 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1997 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1973 оны эрчүүд хийгээд 1949 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.
2010, 1974, 1938 оны бартай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2010, 1926 оны эмэгтэйчүүд ба 1974 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1998 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1986 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1950 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1998, 1986, 1962 оны эмэгтэйчүүд ба 1950 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1974 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1926 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1986 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2010, 1974, 1938 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1950 оны эрэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.
1999, 1927 оны туулай жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1975, 1963 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1939 оны эрчүүд амох 1987 оны нийт хүмүүс ба 1963 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1975 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1927 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1975, 1951 оны эрчүүд ба 1927 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1999 оны эрчүүд хийгээд 1951 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1999 оны эрчүүд хийгээд 1927 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1987 оны нийт хүмүүс хийгээд 1975, 1951, 1930 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1999, 1927 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1975 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
2000 оны луу жилтэй нийт хүмүүс ба 1976, 1940 оны эрэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 2000 оны луу жилтэй нийт хүмүүс тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1976 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1964 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1940 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 2000 оны луу жилтэй нийт хүмүүс ба 1952 оны эмэгтэйчүүд, 1940 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1964 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1976 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2000 оны луу жилтэй нийт хүмүүс ба 1976, 1940 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1964, 1928 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2000 оны луу жилтэй нийт хүмүүс ба 1976, 1940 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
2001, 1989, 1987, 1953, 1929 оны могой жилтэй эрэгтэйчүүд хийгээд 1965, 1941 оны нийт хүмүүс дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2001, 1989, 1977, 1929 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 2001, 1965 оны эрчүүд ба 1977 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1965 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1941 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2001, 1941 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1977 оны нийт хүмүүс эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1965 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1989, 1977, 1965, 1941, 1929 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1953 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1953 оны эрчүүд хийгээд бусад бүх могой жилтнүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана.
Морь жилтэй нийт хүмүүс элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1978 оны морьтой эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1966, 1954 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1966 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2002, 1942 оны эмэгтэйчүүд ба 1930 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1990, 1954 оны эрчүүдох 1966 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 2002, 1990, 1978, 1966, 1954 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1942, 1930 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1966 оны эрчүүд ба бусад морь жилтнүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
2003, 1931 оны хонь жилтэй эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1967 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1967 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1955 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1943 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1991, 1979, 1931 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1991, 1955 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1967 оны эмэгтэйчүүд хийгээд 1955 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2003, 1991, 1967, 1931 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1979 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1955 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1943 оны нийт хүмүүс хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.
2004, 1968, 1932 оны бич жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1980, 1944 оны эрэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1980 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1956 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1944 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2004 оны эрчүүд ба 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1992 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1932 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1992, 1956, 1944 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2004, 1968, 1932 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1980 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 2004, 1968, 1932 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
1993, 1969, 1957 оны тахиа жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2005, 1945, 1933 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1993, 1957 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 2005, 1969 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1957 оны эмэгтэйчүүд, 1945 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1993, 1933 оны эмэгтэйчүүд, 1981 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1981 оны эмэгтэйчүүд, 1957 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2005, 1993, 1969, 1957, 1933 оны эмэгтйэчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1969 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1981 оны тахиа жилтнээс бусад тахиа жилтэй эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1981 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
1994, 1958 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 2006, 1970, 1934 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1982 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1958 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1934 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1934 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1994 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 2006, 1982, 1970 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдана. 1994, 1958 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 2006, 1970, 1934 оны эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994, 1958 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 1982, 1946 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 2006, 1970, 1934 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
1983, 1959 оны гахай жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2007, 1995, 1947, 1935 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 1983 оны эмэгтэйчүд, 1935 оны эрэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдана. 1995 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2007, 1935 оны эмэгтэйчүүд ба 1995 оны эрэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1995 оны эрчүүд, 1959, 1947 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2007 оны эмэгтйчүүд, 1935 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1983, 1971 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бүх гахай жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1983, 1947 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1983, 1959 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдана. 2007, 1935 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1947 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс миний бие Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Модон могой жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг “Таван Богд Менежмент” ХХК жил бүр гэрээ байгуулан авч, “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компаний хамт олонд талархаж явдгаа давхар өчсү!
Атилзан займчигч алтан могой жил
Айсуйхан айсуйхан морилоод ойртвой
Алтан төрийн минь гал голомт
Ашид мөнхөд мандан бадрах болтугай!
Хүлхэлзэн займчигч хөх могой жил
Хөндөлсөн эрчлэн морилоод ойртвой.
Хүй улсын минь үйлс бүтээл
Хөгжөөд мөнхөд дэлгэрэх болтугай!
Элдэв зовлонгийн сураг ч үгүй болж
Эгнэгт жаргахын үүд хаалга нээгдэхийг ерөөе.
Эрхэм төрийн минь сүлд өршөөх болтугай!
Энх амгалан, эсэн мэнд шинэлцгээгээрэй дээ!
Ай сайн амгалан болох болтугай!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.