Өнөөдөр /2025.02.27/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -17...-19 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.
Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Их нууруудын хотгор, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна. Өдөртөө Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Хоёрдугаар сарын 28-наас 03-р сарын 04-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган болон шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15...-20 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.