СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-26

Зурхайч лам Ч.Очирбат: Ивээл жил гээд бүх юм нь сайхан байдаггүй, засал хийлгэх шаардлагатай

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 хоногийн өмнө

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн өнгө, онцлох засал, номын талаар Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой  Төгс буянтын зурхайгаар хаврын эхэн сар яв цав таарч байна.

Манай орон бол эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай. Дээрээс нь сарны явдлыг нарны явдалтай тааруулдгаараа маш их онцлогтой. Тооцоолол бол онцлог гардаг. Төгсбуянтын зурхайгаар маш нарийвчлалтай. Тэр тооцсоноор яаж байна гэхээр одоогийн од эрхсийн тооцоолол, гариг эрхэс, одон орны нарийн микроскопоор харж байгаа нарийн тооцоолол байна шүү дээ. Үүнтэй яв цав таарч байгаагаараа маш их онцлог байхгүй юу.

Тэгэхээр сарны тоолол, билгийн тооллоор ингэж тооцож, Төгсбуянтын зурхай жилийн  өнгөө гаргаж тааруулдаг. Дөрвөн улиралд тааруулдаг. Энэ жил бол маш сайн таарч байгаа. Өвлийн хахир хатуу хоёрдугаар сар өнгөрлөө. Энэ үеийг дагаад хаврын урин дулаан үе гарч байгаа. Байгаль дэлхий талаасаа ийм юм.

Нөгөө талаасаа хүний хувьд бол урдах жилээ үдээд дараа жил гарч хүний нас солигдож байна. Цагаан сараар нэг нас нэмэгддэг. Тэгэхээр ийм баяр. Нэг нас нэмсний баяр болж байгаа юм. Тэгэхлээр шинийн нэгэн болохоор бүгдээрээ л нэг нас нэмсний баяр хийж, цагаан сараар ах дүү хамаатан садан, ойр дотнын улсуудтайгаа золгодог.

Зүг чиг гаргахдаа жилийн эхэнд, эхний өдөр ирэх жилийнхээ сайн сайхан юмыг бодоод хийморь лундааныхаа зүг рүү гарч, хийморьтой цог золбоотой байхыг билэгддэг. Төмөр дээр суусан бол төмрийнхөө цээрийг хорлолынхоо зүгт гаргаад өөрийн буян хишгийнхээ зүгээс билэгдэж орж ирдэг. Тэгэхээр гуравдугаар сарын 1 шинийн хоёрон гэж байгаа учраас гуравдугаар сарын 1-ний өглөө бүгд л жил яаж гардаг уу тэрийгээрээ гаргаад явна шүү дээ. Цэвэр ёс заншлын юм. Түүнээс та нар мөрөө гаргаж болохгүй гэсэн юм бол байхгүй. 

Харш жилтэй улсууд байна. Мөн дээрээс нь Ийм улсууд харш жилийнхээ заслыг хийлгэнэ.

Гахай жилтэй улсууд нь 2007, 1995, 1983, 1971, 1959, 1947, 1935 онд төрсөн, гахай жилтэй улсууд нь харш жилийнхээ заслыг хийлгэх хэрэгтэй.

Мөн дээрээс нь бар, бич жилтэй улсууд гэхээр 2022 оны бар, 2016 оны бич, 2010 оны бар, 2004 оны бич, 1998 оны бар, 1992 бич, 1986 оны бар, 1980 оны бич, 1974 оны бар, 1968 оны бич, 1962 оны бар, 1956 оны бич, 1950 оны бар, 1944 бич, 1938 оны бар, 1932 оны бич, 1926 оны бар 100 настай хүн байгаа. 100 нас хүртэлх ийм улсууд бол бага харш жилийнхээ заслыг хийлгэх хэрэгтэй.

Мэнгэ голлоно гэж ярьдаг. Энэ жилийн хувьд хоёр хар мэнгэтэй жил. Хоёр хар мэнгэ бол жаахан гарц гардаг. Ялангуяа хоёр хар мэнгэтэй улсууд гарц гарах талын юм их байдаг. Иймд даллага сайн авхуулах. Жилийн хувьд тийм байгаа шүү. Тэгэхлээр энэ дээр 10 нас хүрч байгаа, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 настай хүмүүс хоёр хар мэнгэ голлосон учраас хоёр хар мэнгэний засал хийлгэнэ.

Дээрээс нь ивээл жил гэж байдаг. Ивээл жилийнхэн хийморийн сан, жанцан зэмү бүнжин, дарцаг хийсгээд хийморь энэ тэрээ тэтгэж байх юм бол ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байх учиртай. Тиймээс хийморийн сан уншуулж байх хэрэгтэй.

Тэр заслыг хийлгэх хэрэгтэй. 33-ны мөчлөг дээр суудлын гүймэг таардаг. Суудлын гүймгээ хийлгэнэ. Дээрээс нь эрэгтэй нь ясан махбодийн гүймэг гэж ярьдаг. Тэрийг хийлгэх хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.