СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-02-26

Сар шинийн амралтын хичээлийг цахимаар, тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар шийдвэрлэнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цагаан сарын баярын өдрүүдэд бүх нийтээр тав хоног амрах шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт амарна.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва гаригт бүх нийтээр амрах зохицуулалт хийсэн. Тиймээс энэ шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт амарна. Нийтээр амарсан өдрүүдийн хичээлийг 2025 ондоо багтаж нөхөж орно. Хичээлийг нөхөхдөө, цахимаар хичээллэх эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.