"Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь үндэсний үйлдвэрүүдэд эрсдэл дагуулна" гэж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлж байна.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:
-Евразийн хэлэлцээр явагдаж байна. Ажлын хэсэг ажиллаж байгаа.Манай яамнаас дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ тус хэлэлцээрээс гадуур авч үлдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн хугацаанд чамгүй санхүүжилт олгосон гол нэрийн бараагаа энэ зээлээс ангид авч үлдэх ёстой. Тодруулбал, улаан буудай, гурил, өндөг, сүү гэх мэт. Энэ зах зээлээ хамгаалах нь улс орны эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Үндэсний үйлдвэрлэл эрсдэлд орох магадлалтай учир үүнийгээ бид хамгаалах хэрэгтэй. Нөгөө талаар манай хөнгөн үйлдвэр, боловсруулах салбарт боломж үүснэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.