Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг улирал тутамд хуваарилахаар шийдвэрлэсэн. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийг иргэдэд шилжүүлсэн эхэлсэн. И-Монголиа аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал асуулга авсан юм. Тодруулбал, иргэд бэлэн мөнгөөр, хандив, хуримтлалын сандаа авах боломжтой юм. Тэгвэл 22 мянган иргэн ногдол ашгаа Хуримтлалын санд хадгалах сонголт хийжээ. Мөн 1000 орчим иргэн агаарын бохирдол, нийслэлийн түгжрэлийг бууруулахад хандивлах сонголт хийсэн байна. Хэрэв та санал асуулгад оролцоогүй бол таны ногдол ашгийг данс руу тань шууд шилжиж орно.
Зөвшөөрлийн хуулийг дагалдуулаад эрх шилжүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Одоо хүчин төгөлдөр байгаа 380 орчим зөвшөөрлийн 25 зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Зөвшөөрлийн хуулиас давсан 58 журмыг бүрэн цуцлаад байна. Хаврын чуулганаар зөвшөөрөл мэдэгдлийг хуулийг өргөн мэдүүлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэнч хандив өгөхгүй ард түмэнээсээ жоохонч гэсэн ичээрэй