СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-26

Ирэх долоо хоногийн лхагва гарагийг дуустал бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, ирэх долоо хоногийн лхагва гарагийг дуустал бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа. 2025 ондоо багтаад аль ч үед ажлын өдрийг нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, 

-Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар

-“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Хүртэл дуустал гэдэг хоёр үгнийхээ ялгааг ойлгодог юм болов уу үүнийг тэрлэгч хүн гуай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.