Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон ахмад насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын төсвийн орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлдэг, жилд 30 орчим сая тонн нүүрс борлуулж 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн ажиллаж буй уурхайн үндэс суурийг тавьсан ахмад настнуудаа сар шинийн босгон дээр Уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Хууль эрхзүйн газрын дарга Э.Уянга, Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа тэргүүтэй компанийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Компанийн хувьд “Ахмадын хороо”-г албан ёсоор байгуулж ахмадын нийгмийн асуудлыг хороогоор дамжуулан шийдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.