Сар шинийн баярын амралтыг сунгах, эсэх асуудлыг Засгийн газрын маргаашийн ээлжит хурлаар шийдвэрлэнэ.
Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт тохиож байгаа. Үндэсний уламжлалт баяр хоёрхон хоногт таарч байгаа тул баярын амралтыг сунгахыг хүссэн иргэдийн хүсэлт Засгийн газрын 1111 төвд олноор ирсэн тул баярын амралтыг сунгах, эсэхийг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гуравдугаар сарын 3, 4-ний өдөр буюу ирэх даваа, мягмар гарагт амрах саналыг Засгийн газарт гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.