Гадаадын иргэн, харьяатын газар Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг өнгөрсөн онд албадан гаргажээ. Албадан гаргасан иргэдийн ихэнх нь буюу 794 нь БНХАУ-ын иргэд байжээ.
Тухайлбал,
Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэх зорилгоор гадаадын 99 орны иргэнд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгодог. Гэвч зарим иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнес, хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгожээ. Аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.