СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сар шинийн өдрүүдэд хүйтэн, салхитай байна

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Өнөөдрөөс эхлэн /2025.02.25/ хүйтний эрч суларч, нийт нутгаар харьцангуй дулаарах төлөвтэй байна.

Тухайлбал, говийн нутгаар 0-4 хэм хүртэл дулаан байгаа бол Завхан, Увс, Хөвсгөлийн нутгаар 17-23 хэм хүйтэн байна. Бусад нутгаар 5-11 хэмийн хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээ.

Харинбайгаа аж. Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй. Храин хоёрдугаар сарын 28 болон гуравдугаар сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

Хоёрдугаар сарын 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.