2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагджээ.
"Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний бөхийн холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага авчээ.
2024 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагджээ.
Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ. Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж түргэвчилсэн горимоор авахуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдрийн (2025.02.25) нислэгээр хүргүүлжээ.
Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш хоёр хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.