Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах дөрвөн төрлийг тодорхойлсон байдаг. Дөрөв дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэсэн зохицуулалт. Үүний дагуу сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтжээ.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулснаар сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ждү, сангуудыг тоносон та нар тоовол яана