СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Учрал: “АТАР-4” аяныг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
18 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Б.Баярбаатар нар Дархан-Уул аймагт ажиллажээ.

УИХ-ын гишүүд орон нутагт ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцав.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон яамны холбогдох газар, хэлтсийн дарга, яамны харьяа байгууллагуудын удирдлагууд “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр, “АТАР-4” тогтвортой хөгжлийн аяны талаараа мэдээлэл өгч, салбартаа хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгөв.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт шилжин суурьшсантай холбоотойгоор төвийн бүсийн ХАА-н салбарын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогууд үр дүнгээ өгч байна. Тус яамны томоохон төслүүдийг Засгийн газар бодлогоор дэмжиж, эдийн засагт таатай үр дүн авчрахаар ажиллаж буй. ХХААХҮЯам орон нутагт нүүж ирсэнтэй холбоотой гарч буй хүндрэл, асуудлууд бий. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын танилцуулсан яамны барилга, ажилчдын орон сууц, түрээс, томилолтын зардал гэх мэт асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж үе шаттай арга хэмжээ авч, шийдэх болно. . Олон улсад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бид хөдөө аж ахуйн салбараа дэмжихээс өөр аргагүй болж байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг хийнэ” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.