СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: 318 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авсан хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
18 цагийн өмнө

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” театрын танхимд болж байна.

УИХ-ын гишүүн, “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг тэргүүтэй 24 хүнд холбогдох эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 11-нд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг есөн удаа товлосны эцэст ийнхүү хэлэлцэж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “. Гэвч энэ , улс, нийслэлийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх эл хэрэгт Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, тус газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Лий Жон Соб, Ким Баум зэрэг 24 хүн энэ хэрэгт холбогдсон юм.

БНСУ-ын “Дэү” компаниас Вьетнамд угсарч будсан хуучин автобус оруулж ирснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулах шийдвэр гаргасан ,  юм.

Шүүгдэгч нарын мэдүүлгийг уншиж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
16 цагийн өмнө
116.206.83.106

Буруу зөвийг нь тунгааж буруутан этгээдийг зохих хуулийн дагуу ял шийтгэлийг өгөх авилга авсан өгсөн 2 этгээд адилхан ял авах хэрэгтэй тэгж байж улс орон хөгжиж ард иргэд тэгш эрхтэй байх ёстой хууль хяналтын байгууллага үнэн зөв ажиллаж ард иргэдэд мэдээлэл хүргэх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.