СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
18 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна.

Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.

 

Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.