УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн босгон дээр “Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч”, “Улсын аварга фермер”-ээр шалгарсан малчин, тариаланч, фермерийн аж ахуй эрхлэгч нарт шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Дуламсүрэнгийн Сундуйжавын гэр бүлд,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Гүрбазарын Өсөхжаргалын гэр бүлд,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн малчин Сэрээндоржийн Хуягбаатарын гэр бүлд,
Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Базарваанийн Энхбаярын гэр бүлд,
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг багийн малчин Шалшингийн Баттулгын гэр бүлд тус тус “Улсын аварга малчин" цол тэмдгийг нь гардуулан өглөө.
"Улсын хошой аварга" тариаланч хамт олноор шалгарсан Төв аймгийн "Нарт Монгол" ХХК-ны хамт олонд,
"Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Төв аймгийн Баянцогт сумын "Шимт Уринш" ХХК-ийн хамт олонд,
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Сэлэнгэ аймгийн Сант сумын Ч.Мөнхтамир захиралтай “Анар орд” ХХК-ийн хамт олонд тус тус “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг нь гардуулан өгөв.
Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн фермерийн аж ахуй эрхлэгч Рагчаасүрэнгийн Батсүрэнд Монгол Улсын аварга фермерийн шагналыг гардуулан өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.