741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.