СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-24

Дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алджээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс НОБГ-т мэдээлэл хийв.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 хүн амь насаа алдсан. Тэдний 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар амь эрсэджээ. Иргэд ихэвчлэн шөнийн цагаар анхаарал болгоомжгүйн улмаас амь насаа алдаж байна. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймрийн улмаас төр, хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөнд учирсан хохирол эзэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн буюу шар өвсний түймрийн 406 удаагийн дуудлага бүртгэгдэж 114 га талбай шатжээ. 

Түүнчлэн нийтийн тээвэр болон автомашин шатсан гэх дуудлагууд бүртгэгдэх болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 502 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс нийтийн тээврийн 30, суудлын автомашин 390, ачааны автомашин шатсан гэх нийт 50 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас нэг тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд эдгээр эрсдэлийг бууруулахын тулд Онцгой байдлын газраас "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэн ажиллана гэв.

Сар шинийн баяр амралтын өдрүүдийн аюулгүй байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Байгаль орчны газар, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс хамтран зөвлөмжүүдийг хүргэлээ.

Тухайлбал,

  • Баярын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутгийг зорих нь нэмэгддэг тул баталгаатай зам гүүрээр зорчих, хурдаа тохируулах,
  • Сар шинээр зул өргөж, яаруу сандруу гарахдаа асаалттай орхисноос үүдэн гал гарч болзошгүй тул сайтар шалгах,
  • Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Цагаан сарын бэлтгэл ажлын хүрээнд хулгайлах гэмт хэргүүд нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжтэй байх,
  • Угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг шалгах зэрэг зөвлөмжийг хүргэв.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.