СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-02-24

Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд" Монголын уул уурхайн салбар бол үндэсний нийт бүтээгдэхүүний 30%, аж үйлдвэрийн салбарын 72%, нэгдсэн төсвийн орлогын 35%, нийт экспортын 94%, импортын 23%, гадаадын хөрөнгө оруулалтын 79%-ийг бүрдүүлэгч, улс орны эдийн засгийн хамгийн чухал, хамгийн хүнд ачааг үүрдэг гол салбар.
Ардчилсан нийгэмд хуулийн хүрээнд бизнес эрхлэх эрх бүгдэд нээлттэй байдаг бөгөөд үйл ажиллагааны явцад гарч буй аливаа үл ойлголцол тулгамдсан асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.
Гэвч нь гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тус салбарын үйл ажиллагааг доголдуулж, манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэлтэй нөхцөл байдлыг нэгэнт бий болгожээ.
. Хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг ор үндэслэлгүй гутаах гүтгэлэг тарааж, нийгэмд худал тоо баримт түгээх ажлыг зогсоохыг холбоод шаардаж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

haha
11 цагийн өмнө
116.206.83.106

ter humuusd yamarch hamaagui, zovkhon ezdiin horongo buurna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.