СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-24

Монгол Улсад газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж, тус улсын төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн үндэсний корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Хоу Цизүнь, Дэд ерөнхий захирал Жан Давэйтэй уулзжээ.

Си Эн Пи Си компани нь нефтийн боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал их бөгөөд жилд 100 сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой гэж тус корпорацын ерөнхий захирал Хоу Цизүнь онцолжээ. Гэхдээ талууд хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулах, тээвэр логистикийн боломж, нөхцөлийг бүрдүүлэх, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Жар гаруй жилийн түүхтэй Дачин ойлфийлд нь Cи Эн Пи Си компанийн охин компани юм. Дачингийн орд газрыг ашиглалтад оруулснаас хойш 2,5 тэрбум тонн түүхий тос олборлосон нь Хятад улсын хэмжээнд олборлосон нийт түүхий тосны 30 хувийг эзэлдэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.