СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-02-24

Л.Гантөмөр: Давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Иргэд олсон орлогынхоо 80 хувийг зээлдээ, үлдсэн 20 хувиар амьдарч байна

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
13 цагийн өмнө

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. 

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Өнгөрсөн жил бид эдийн засгийн өсөлтөө 5.6 хувь гэж харж байсан бол оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Эдийн засгийг чирж байгаа уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай байна. Алтны олборлолт төсөөлснөөс таван тонноор багассан. Алтны үйлдвэрлэл, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж үзэж байна. Энэ талаар Засгийн газраас тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. . Түүнчлэн боловсруулах үйлдвэрлэл ахицгүй байсан. Үйлдвэржүүлэх бодлогодоо онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.

Эрчим хүчний салбар 5.2 хувийн өсөлттэй байсан. Өнөөдрийн байдлаар экспорт 1.6 тэрбум ам.доллартой байна. Нүүрсний биет хэмжээ долоон хувиар нэмэгдсэн. Гэсэн ч үнэ 35 хувиар унасан. Бидний төсөөлснөөс үнэ 10 хувийн уналттай явж байна. Харин нөгөө талдаа . Тус компанийн талбай дээр 200 сая ам.долларын зэс байна. Үүнийг экспортлох юм бол 1.8 тэрбум ам долларын бүтээгдэхүүн байна гэсэн үг. Үүнийг ямар нэг саадгүйгээр экспортод гаргах ажлыг шийдэх ёстой. Төмрийн хүдрийн худалдаа эрчимжиж байна.

Харин газрын тосон дээр үүссэн татварын маргаан болон бусад зүйлсээ хэрхэн шийдэх вэ гэдэг ойлгомжтой болгох хэрэгтэй байна. байна. 

2024 онд импорт асар ихээр нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна. Энэ жил энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авч байсан бол энэ жилийн нэгдүгээр сард 402 сая ам.долларын бүтээгдэхүүн авчээ. 

2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа очиж байна. Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлдээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. Банкан дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлдээ төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 цагийн өмнө
116.206.83.106

Монголын улны ард түмэн юмны үнийн өсөлтийг давж чадахгүй зээлээс зээлийн хооронд амьдарч байна.өндөр настнуудын бараг 50 иас илүү хувь нь 24 сарын зээлтэй бга бх шүү.юмны үнээ тогтоон барьж чадахгүй ТӨРТЭЙ.Захууд бүгд НӨТ өгөөгүй үүнд өчнөөн тэрбум татвар алдагдаж бга үүний золиос нь ажил хийж бга хүмүүс эмх цэгцгүй газар ядуурал явагддаг такси мөн ялгаагүй хэдий чөлөөт зах зээлд гэсэн тодорхой хязгаарлалт тогтоож ажиллахгүй бол иргэд үнийн өсөлтөд чирэгдэж ядуурал улам нэмэгдээд бга юм биш үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.