Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын гуравдугаар сарын цагийн хуваарийг гаргажээ. Ирэх бямба гарагт Цагаан сарын баяр тохиож байгаа тул Орос болон Хятадтай хиллэдэг зарим авто замын боомтууд ажиллахгүй.
Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Боршоо, Арцсуурь, Ханх, Цагааннуур, Ульхан зэрэг зургаан боомт ДӨРВӨН ӨДӨР хаах бол Хятадтай хиллэдэг Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Бичигт, Бургастай, Замын-Үүд, Хавирга зэрэг 9 автозамын боомт ГУРВАН ӨДӨР амарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.