Өнөөдөр /2025.02.24/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Багануур орчмоор шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -4…-6 градус, Тэрэлж орчмоор шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлбэ голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7….-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 25-наас 03-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулсаар, 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.