СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-23

БНСУ руу явах зорчигчдын анхааралд

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

БНСУ-ын Зам тээврийн яамнаас нислэгийн үед мөрдөх журамдаа өөрчлөлт оруулсан талаар МИАТ компаниас мэдээлэв. 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхийг (vape) тээшинд өгөхийг хориглохоор болжээ.

Мөрдөх журам:

  • ; /Тээш болон тээшний хайрцагт хийхгүй/
  • Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
  • Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
  • Нэг хүн 100wh хүртэлх таван ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
  • Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах гэсэн заалтыг оруулсан байна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.