Баянхошуу хот төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр:
-Баянхошуу хот төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжид 5.4 га талбайг чөлөөлж 260 айлын орон сууцыг барьж буй бөгөөд 110 айлын орон сууц энэ оны эхний хагас жилд ашиглалтад орох гэж байна. Дараагийн 150 айлын орон сууцыг энэ онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.
Авто замаар хуваагдсан 6 блок 4-5 давхар ногоон орон сууц ашиглалтад орсноор агаар, хөрсний бохирдол буурч, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл сайжирах юм.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 24 мега төсөлд дээрх төсөл багтаж байгаа бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн байршилд орон сууц барихаар газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.