Нэр бүхий цахим хаягаас биеэ зүй бусаар авч явж буй иргэнийг шүүмжилсэн бичлэг 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгджээ.
Улмаар тухайн зүй бусаар биеэ авч яваа иргэнд зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, уг хуульд зааснаар олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан эсвэл нус, цэр, тамхины иш зэргийг хаясан бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явахгүй бусадтай хүндэтгэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.