СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон байрны хулгайч гэж мэдээлсэн гэх гомдлыг шалгажээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад иргэн Л нь /2025.02.04/ “А гэгч нь цахим орчинд намайг орон байрны хулгайч гэж худал мэдээлэл тараагаад байна” гэх гомдлыг гаргасныг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад тогтоогдсон баримтад үндэслэн иргэн Л-ээс гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ. 

Тус Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай хүргүүлсэн материалыг хянаад энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг цагдаагийн байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Мөрдөгчөөс энэ сарын 21-ний өдөр А-д хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.