СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-22

Баянзүрх дүүрэг сар шинийг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
13 цагийн өмнө

Баянзүрх дүүрэг сар шинийг угтаж энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна.

Хот нийтийн аж ахуйн чиглэлийн 17 байгууллага, 78 төрийн байгууллага, 52 сургууль, 61 цэцэрлэг, 330 СӨХ, хувийн хэвшлийн 2762 байгууллага, иргэдийн бүлэг болох 8404  иргэн цэвэрлэгээ хийж одоогийн байдлаар 294302 мкв талбайгаас 1,260 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа 22 байгууллагын 600 албан хаагч 16 байршилд түүвэр хогийн цэвэрлэгээ хийлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд 75 автобусны буудал, 112 хогийн сав, 148 сандал, 238 замын тэмдэг тэмдэглэгээ, 2800 метр урт хайс, хашлага, 3468 хаяг, хаягийн байгууламж, 36 хүүхдийн тоглоомын талбай угаахад 2900 литр зориулалтын угаалгын бодис хэрэглэсэн байна.

Гэр хорооллын есөн цэгт үүссэн үүсмэл хог хаягдлыг устгаж, ачиж тээвэрлэсэн бөгөөд Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу 289 ширхэг гэрэлтүүлгийн шон угааж, засварлажээ. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан:

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд энэ жил зургаан удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхнийх нь буюу Сар шинийн баярыг угтан энэ сарын 22, 23-ны өдрүүдэд их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын харьяа 22 байгууллагын 600 орчим ажилтан албан хаагч зам, хот нийтийн байгууллагын 500 орчим албан хаагч их цэвэрлэгээг 43 хорооны хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна гэв. 

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд гуу жалга, гүүрний хог, хаягдал цэвэрлэж, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгалын газруудыг зориулалтын бодисоор угааж, цэвэрлэх юм.

Иймд иргэд, оршин суугчид та бүрэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хувь нэмрээ оруулж үүрэг, хариуцлагатай их цэвэрлэгээнд идэвх, оролцоотой байхыг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.