СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-22

Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
13 цагийн өмнө

НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран анх удаа нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр аваргаа тодруулна.

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор уг тэмцээнийг энэ сарын 12-22-ны хооронд зохион байгуулсан юм. Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцсон бөгөөд Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн гол дээр болсон. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй буюу 189 багийн 378 сонирхогч оролцсон юм. Ийнхүү дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой шилдэг таван баг өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж буй нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцон, аваргаа шалгаруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.