Сүүлийн гурав хоногийн хугацаанд Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна.
Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байна. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байна.
Хоёр дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт иржээ. Гурав дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.
Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илрэх болон энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандахыг ЭМЯ-аас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.