Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгохоор болсон талаар мэдэгдлээ.
МҮБХ "Холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт, өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн. Иймд 60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд 02.27-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж “Цолны цолны хишиг”-ээ авна уу" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.