СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-22

Гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүй “Өвчлөлийн эрсдэлийн даатгал”-тай болъё

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
12 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсад 123 мянган иргэн Ипотекийн зээлтэй бөгөөд нийт 6.8 их наяд төгрөгийн өртэй байна. Ипотекийн зээлтэй иргэдийн дийлэнх гэнэтийн ослын даатгалд хамрагдсан ч даатгалаа амь насны бүрэн даатгал гэж ташаа ойлгох нь элбэг.

Тиймээс ялгааг товч тайлбарлая.

Гэнэтийн ослын даатгалд ослын улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл ордог. Харин амь насны бүрэн даатгал нь аливаа өвчлөл, ослоос шалтгаалан амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг нэг үгээр өргөн хүрээний эрсдэлийг хамардгаараа ач холбогдолтой.

Монгол Улс зүрх судасны болоод хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн гэнэтийн ослоос гадна өвчлөлийн эрсдэлийг хамарсан даатгалын хамгаалалт нэлээдгүй чухал

Тиймээс Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор баталсан 'Ипотекийн даатгалын журам'-д өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна.

Тодруулбал, зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгалд хамруулдаг журмыг өөрчилнө  гэсэн үг юм.

Хамгийн чухал нь иргэд амь насны бүрэн даатгалд хамрагдсанаар гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэдгээрээ онцлогтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.