СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-21

УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томиллоо

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
17 цагийн өмнө

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг томилсон байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь өнөөдөр хүлээлгэж өглөө.

Б.Баярсайхан нь эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан:  

-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрыг удирдахаар томилогдлоо. УИХ- ын гишүүнээр ажиллахдаа батлуулсан хууль, батлагдах хуулиудын хэрэгжилтийг хангаж нөлөөллийн соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийж хүүхдээ хайрладаг аз жаргалтай гэр бүл, амар тайван нийгмийг бүтээхийн төлөө хичээн зүтгэх болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.