СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан сарын хамгийн том үзэсгэлэн худалдаа "Амар байна уу 2025"-д 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна

Нийтэлсэн
18 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
18 цагийн өмнө

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлээс “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм. 

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тус өргөтгөсөн худалдааг зохион байгуулснаар дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болж буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.