Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбороос "Уншдаг хүүхэд хөгждөг" ном уншлагын уралдааныг тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Ном уншлагын уралдааныг нийт 2387 сурагч бүтээлч тэмдэглэлээ ирүүлжээ.
Сурагчдын номын тэмдэглэлийг олон нийтэд дэлгэн нээлттэй харуулах зорилготой бүтээлийн үзэсгэлэн Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолборын 3-5 давхарт өчигдөр дэлгэгдсэн бөгөөд ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл үргэлжлэх юм.
Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг:
-"Уншдаг хүүхэд хөгждөг" ном уншлагын уралдаанд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн 2387 сурагч ном уншсан бүтээлч тэмдэглэлээ ирүүлсэн. Эдгээр сурагчдын ирүүлсэн тэмдэглэл бүтээлээр үзэсгэлэн гаргаад байна. Ном уншлагын уралдааныг бага, дунд, ахлах ангилалаар зохион байгуулж байна. Дунд ангийн сурагчид илүү бүтээлч байдлаар оролцлоо.
Нийт ирүүлсэн 2387 сурагчийн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн судлаад эхний шатанд 30 шилдэг бүтээлийг тодруулсан. Дээрх шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим хуудаст байршуулж, олон хүнд хүрсэн шилдэг бүтээлийг шалгаруулна гэв.
АХЛАХ АНГИ АНГИЛАЛД ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 БҮТЭЭЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.