СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-21

Цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгуулжээ

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
21 цагийн өмнө

Цахим мөрийтэй тоглоомыг хүүхэд, залуучууд сүүлийн үед ихээр тоглох болсонтой холбоотойгоор хөрөнгө мөнгө, эдийн засгаараа хохирох болсон байна.

Сүүлийн жилүүдэд гэхэд мөрийтэй тоглоомын 1XBET сайтаар дамжуулан манай улсын иргэд нэг их наяд төгрөг ямар нэгэн татваргүйгээр шилжүүлсэн гэж төрийн байгууллагаас мэдээлэл өгч буй юм. Иймд Засгийн газраас цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учирал “1XBET-ээр дамжин нэг орчим их наяд төгрөг ямар нэгэн татвар, шалтгалтгүй гадагшаа урсжээ. Олон айлын амьдралыг үрэн таран хийж буй “зөвшөөрөлгүй” цахим мөрийтэй тоглоомыг шалгах ажлын хэсэг байгууллаа” гэж мэдэгдэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.