СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-07

М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, Үндсэн хуулийг тийрч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Хамгийн сүүлд, өчигдөр УИХ-ын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар хэд хэдэн акц хийв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нар эхлээд чуулганы гадаа “сандалтай суулт” хийсэн.

Тэгээд УИХ-ын чуулганы танхимд орж УИХ-ын дарга М.Энхболдын өмнө лоозон барьж зогссон.

.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд тэдэнтэй уулзаж, тэд “…Даваа гариг хүртэл огцрох өргөдлөө өгөх хугацаа өгье” гээд загнаж загнаж гарч одсон.

Өнөөдөр УИХ-аар хэлэлцсэн үндсэн асуудлаас гадуур иймэрхүү явдал болов.

Энэ бүхнийг зүгээр нэг шоу, улс төр, попорч байгаа байдал, PR гээд орхиж боломгүй юм. Мэдээж хэрэг, үүнийг хийж байгаа дөрвөн гишүүн тэгж л хандаад байгаа. Үр дүнг нь ч тэгж хүсч байж магад. Гэвч иймэрхүү явдлуудын цаана маш аюултай үр дагавар нуугдаж байгааг хаана хаанаасаа харах хэрэгтэй болсон байна.

Монгол Улсыг Ерөнхийлөгч засагладаггүй, Ерөнхий сайд ч засаглахгүй. УИХ-ын дарга ч засагладаггүй юм.

М.Энхболд гэдэг хувь хүн нь муу, нэр хүнд нь тааруухан байж болно. Тэр ч бүү хэл, тэдний хэлээд байгаа шиг МАНАН бүлэглэлийн толгойлогч нарын нэг, газрын наймаачин, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, 60 тэрбумын хэргүүдийг хаацайлж, хуулийн байгууллагуудын дарга нарыг хурууны үзүүр, утасны цаанаас удирддаг байж болно. Гэвч М.Энхболд яг өнөөдөр бол УИХ-ын даргын албыг хашиж байгаа хүн. Тэр утгаар нь дээрх дөрвөн гишүүн хүссэн хүсээгүй М.Энхболдод биш төрийн өргөөнд нь хүндэтгэлтэй хандах ёстой байсан юм

Харин , бид чинь.

МАН-ын хоёр, АН-ын /асан/ хоёр гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар Төрийн ор­дон дотуур дөрөө харшуулж явна. Ардаа УИХ-ын 30 гаруй гишүүн бий гэж ярьж байна.

Тэдний хийж буй тэмцэл гээчийг үзвэл ёс зүй, ёс суртахууны тухай ярих ч хэрэг байхгүй юм байна гэж ойлголоо.

.

Тэд УИХ-ын даргатай уулзаж байна аа. Загнаж байгаад босоод гарч байна. Эндээс дээр хэлээд байгаа ёс суртахууны үгүйрэл харагдаж байгаа юм.

Уг нь энэ дөрвөн гишүүн М.Энхболд гэдэг хүний гэрт ч юм уу, эсвэл Тусгаар тогтнолын ордон дахь М.Энхболдын өрөөнд орж уулзсан бол ийм аяг үзүүлж болох л байх. Эрхэм гишүүд тэртэй тэргүй ийм л авиртай болчихсон цаг.

М.Энхболд гэдэг хувь хүн нь муу, нэр хүнд нь тааруухан байж болно. Тэр ч бүү хэл, тэдний хэлээд байгаа шиг МАНАН бүлэглэлийн толгойлогч нарын нэг, газрын наймаачин, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, 60 тэрбумын хэргүүдийг хаацайлж, хуулийн байгууллагуудын дарга нарыг хурууны үзүүр, утасны цаанаас удирддаг байж болно.

Гэвч .

Тэр өрөөнд Монгол төрийн хэргийг өнөөг хүртэл залгуулсан үе үеийн УИХ-ын дарга ажил хэргээ явуулж ирсэн. Монгол төрийн үйл хэргийг тэндээс чиглүүлж, алдаа оноо бүгд тэнд л бүтэж ирсэн түүх бий.

Энэ бол эдгээр гишүүдтэй ёс суртахууны талаар ярих хэрэггүй гэсэн үг.

.

Эхний хэсгийн балиашиг бол Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нарын хүсч байснн хүлээлт юм. Тэд үүнийг л хүссэн. Олны өмнө баатрын дүрээр шоу, улс төр, PR-аа хийсэн нь дүнгээ өгч байгаа хэрэг. Хөнгөн жингийн улстөрчдийн хүсдэг зүйл л дээ. Тийм хүмүүс үүнээс илүүг сэтгэх ч үгүй, тэгэх хүсэл ч байхгүй.

Харин тэдний үйлдэлд эмзэглээд, харамсаад бай­гаа хэсэг бол огт өөр зүйлийг хараад байгаагаа илэрхийлж байна. Тэр нь мөнөөх ёс суртахуун, хууль, тэгээд Монголын төрийн тогтвортой бай­дал, засаглалын хуваа­рилалт гээд олон зүйлийг давхцуулан харж байгаа юм. Маш томоор яривал тусгаар тогтнол юм шүү.

. Асуудлын гол нь энэ.

Өчигдрийн уулзалтын үр дүнг харъя. Тэдний хүссэнээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө гэж бодъё. Тэгвэл юу болох вэ. Үр дагавар нь юу вэ. Тэр дөрвөн гишүүн үүнийгээ хэрхэн тайлбарласан бэ. Ганц нэг цухалзуулсан санаагаар нь бодоход, М.Энхболд огцронгуут Монгол Улсад шударга ёс тогтоод, өргөс авсан юм шиг сайхан болчих уу. Аль эсвэл өнөөдрийн татварын дарамт арилж, шатахууны үнэ, долларын ханш 1000 төгрөг болтлоо буурч, ард түмний ачаа хөнгөрөх үү. Энэ тухай тэд юу ярив.

Хариулт нь их сонин гарна. Бүгд боломжгүй.

Ингэж бичсэнээрээ үүнийг бичигч нь М.Энхболдыг өмөөр­сөнгүй. Өмөөрөх ч үгүй. М.Энхболд Монголын төрд үнэхээр гай тарьсан бол явах л ёстой.

Харин эдгээр гишүүдийн дайраад, тулгаад байгаа шиг шалтгаанаар бол тэр ажлаа өгч болохгүй. Монгол Улс хуультай, төрт ёстой. Түүний дагуу л шийдэх учиртай. УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хэдэн шалтгааныг УИХ-ын тухай хуульд тов тодорхой заасан. Зүй нь эдгээр гишүүд тэр хуульд нь яаж заасан, түүнийг л шалтаг болгох ёстой юм.

. Цэв цэвэрхэн, бүгдэд нь таалагддаг “ноён доллар” шиг хүн энэ цаг үед МАН-д лав байхгүй. Хэн нэгэн сонгогдлоо гэхэд өөр нэг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нар гарч ирээд өчигдрийнх шиг өрөөнд нь орж загнаж байгаад л өргөдлийг нь өгүүлдэг болно.

Тэдний хүссэнээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө гэж бодъё. Тэгвэл юу болох вэ. Үр дагавар нь юу вэ. Тэр дөрвөн гишүүн үүнийгээ хэрхэн тайлбарласан бэ. Ганц нэг цухалзуулсан санаагаар нь бодоход, М.Энхболд огцронгуут Монгол Улсад шударга ёс тогтоод, өргөс авсан юм шиг сайхан болчих уу. Аль эсвэл өнөөдрийн татварын дарамт арилж, шатахууны үнэ, долларын ханш 1000 төгрөг болтлоо буурч, ард түмний ачаа хөнгөрөх үү. Энэ тухай тэд юу ярив. Хариулт нь их сонин гарна. Бүгд боломжгүй

Ер нь бол энэ бүхний учир нь МАН аваад явчих лидергүй болчихсонд байгаа юм шүү. Ганцхан жишээ бодъё. Өнөөдөр МАН-ынхан даргаа УИХ-д оруулж ирээд өөд нь татъя ч гэсэн энд тэнд гарсан нөхөн сонгуулиас торойгоод гараад ирэх найдвар тун бага байдаг юм. Бодит байдал энэ.

. Өмнө нь энэ ажлыг хийж байсан туршлагатай. Харамсалтай нь хууль засаж, Үндсэн хуульд халдсан “хэрэг”-ээр огцорч байсан. Шадар сайд Ө.Энхтүвшин бас горилогсдын нэг. Тэр хүнийг нэр дэвшихэд л МАН дотроо урваж гүйдэг. Хувийнх нь “Өгөөмөр” зах нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдалд халддаг гэдэг асуудал босоод л ирнэ. Тэгээд өөр бусад нь бол бүр хөгийн “зүүлт”-тэй хүмүүс нэр дэвшинэ гэсэн үг.

Үүнээс гадна ийм асуудал яриад яваад байгаа дөрвөн гишүүн маань бас л хэцүү харагдаад байгаа юм. Эхэнд хэлсэн “…Хэний дохиураар юу л хийгээд байна даа” гэдэг бол дэмий нэг тэнэсэн үг биш. Яахав, нэгэнт цаад эзэн, эднийг харваж байгаа “нум” бол байгаад байна. Тэр нум нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёроо бол татаад авчих биз. Харин намаасаа хөөгдөөд, хаашаагаа мэдэхгүй нөгөө хоёроо дагаж яваа Ж.Батзандан, Лу.Болд хоёр бол тунчиг өрөвдөлтэй харагдаж байна.

.

Яг үнэндээ УИХ-ын даргыг огцруулах асуудал тэдэнд падлий ч үгүй эд. УИХ-ын даргыг олонх дотроосоо сонгодог. Тэр агуулгаараа Ж.Батзандан, Лу.Болд хоёрт байтугай АН-д ч хамаагүй. Ялангуяа ингэж олноороо УИХ-д ноёлж байгаа үед шүү.

Гэтэл мань хоёр гишүүн яг яах гээд ингэж салбаганаад байгаа нь ойлгомжгүй л харагдаж байгаа. Жиших юм бол хэ­рэлдэж байгаа айлд ороод эхнэртэй нь нийлээд нөхөртэй нь хэрэлдээд байгаа ч юм шиг л дүр бүтээцгээж байна.

Эцэст нь энэ бүхэн учир мэддэг хүмүүст бол уншигдаад эхэлчихжээ. “…Улс, төрийг тогтворгүй байдалд хүргэж, төрийн эрхийг тайван замаар авдаг улс төрийн гадаад технологи Монголд хэрэгжиж эхэлжээ” гэж байна. .

Б.Дамдин-Очир

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.