СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-02-21

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн бага насны хүүхэд эндэх, өвчлөл хүндрэх эрсдэлтэй

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Манай улсад улаанбурхан халдварт өвчний гурван тохиолдол батлагдаад байна. Улаанбурхан өвчнөөс үүдэн бага насны хүүхэд эндэх өндөр эрсдэлтэй байдаг байна. Иймд улаанбурханы өвчний тохиолдол батлагдсан үед амны хаалтыг тогтмол зүүхийг эмч мэргэжилтнүүд зөвлөв. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр:

- Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь өчигдөр батлагдсан. Тус хүүхэд нь 11 настай эмэгтэй. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна. Эдгээр хүмүүс нэг аяллаар бус өөр өөр аяллаар ирсэн байсан. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам улсад улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлэгдсэн байна.Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан.

Монгол Улсаас гадна бусад орнуудад энэ халдварт өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байна. Бид олон улсын нислэгээр ирж байгаа бүх зорчигчдыг хянаж, тандах судалгааг хийж байна. Вакцин хийлгэж бүрэн сэргийлэх боломжтой. Сүүлд 2024 оны есдүгээр сард нийт 12 тохиолдол батлагдсаны хоёр голомт нь зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Үүний өмнө Монголд энэ халдвар бүртгэгдэхгүй таван жил болсон байна. 2019 онд зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдаж байсан.

Улаанбурхан туссан эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авах боломжгүй. Тийм учраас иргэдийг вакцинд хамрагдахыг дахин уриалж байна. 0-9 сартай хүүхдүүд вакцинд хамрагдах нас нь хүрээгүй байдаг учраас халдвар авах өндөр эрсдэлтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.