"Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээнд Канад түрүүллээ

Сурталчилгаа
"Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээнд Канад түрүүллээ

Шайбтай хоккей сонирхогчдыг хэдэн шөнө нойргүй хонуулсан "Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээн Канадын ялалтаар өндөрлөлөө. 

NHL буюу үндэсний хоккейн лигийн тоглогчдоос бүрдсэн АНУ, Канад, Швед, Финландын багуудын дунд "4 Nations face off" буюу "Дөрвөн үндэстний халз учраа" тэмцээн энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 2025 оны үндэсний хоккейн лигийн бүх оддын тоглолтын оронд зохион байгуулагдсан тус тэмцээн "халуухан" болж өндөрлөлөө. Багууд тойргийн журмаар тоглосны дараа хамгийн өндөр оноотой хоёр баг аваргын төлөө халз үзэх форматаар зохион байгуулагдсан ба тойргийн тоглолт өгөө, аваатай тун сонирхолтой болж өнгөрсөн юм. 

Тодруулбал тоглолтын салхийг Канадын баг нээж Шведийг нэмэлт цагт хожсон бол АНУ-ын баг Канадыг 3:1 харьцаагаар буулган авсан ч Швед 2:1 харьцаагаар хожигдсон юм. Ийнхүү хэсгийг хоёр хожилтойгоор АНУ-ын баг тэргүүлсэн бол Канадын баг Швед, Финландыг буулган авч хоёрдугаар байраар шалгарч финалд үлдсэн юм. 

Финалын тоглолт үзэгчдийн хүсэн хүлээсний дагуу явагдаж нэмэлт цагт Канадын баг 3:2 харьцаагаар АНУ-ын багийг буулган авлаа. 

Тэмцээний онооны лидерээр үндэсний хоккейн лигийн Columbus Blue Jackets багийн тамирчин Зак Веренски (АНУ) шалгарсан бол үнэ цэнтэй тоглогчоор Colorado Avalanche багийн тамирчин Натан МакКиннон (Канад) шалгарлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Mark Albrecht

    ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0