Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас санаачлан байгаль орчны судлаачдыг оролцуулсан “Монгол Улсын байгаль орчны салбарт тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн Ойн инженерчлэлийн судалгааны салбарын эрхлэгч Ц.Банзрагч:
-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн манай улсад удаан хугацаанд хэрэгжих, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээг ойн хэмжээг нэмэгдүүлэх иж бүрэн алсыг харсан бодлого юм. Шинжлэх ухаан суурилсан бодлого хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Төрийн бодлого шинжлэх ухааны бодлоготойгоо уялдах ёстой. Манай судалгаанд дурдсан асуудал бол нэг удаадаа тэрбум мод тарихгүй. Монгол Улсад тэрбум тэрбумаар мод тарьдаг суурилагдсан хүчин чадал бий болгох ёстой гэх эрдэм шинжилгээний байр сууринаас хандсан. Ингэхийн тулд мод үржүүлж байгаа иргэдийг дэмжих, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага байна. Өнөөдрийн хөдөлмөрийн үнэлгээг 3-5 дахин нэмэгдүүлэх шаардлага байгаа. Мод тарьж байгаа хүний цалин их бага байна. Манай улсад энэ чиглэлд хүний нөөц бага байна.
ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгээс эхний ээлжид механикжилтийг тууштай нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн мод үржүүлгийн газруудыг санхүүгээр дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улирлын чанартай бус тогтмол ажлын байраар хангагдаж энэ үндсэн дээр тууштай ажиллана. Мод үржүүлэгч нар 1-5 га газарт модоо үржүүлдэг. Эхний ээлжид аймгуудад дундын үйлчилгээний механикжилтийн төв байгуулах ёстой. Ингэснээр мод тарихыг хүсэж байгаа иргэдэд нүхийг нь ухаж өгөх боломжтой юм. “Тэрбум мод” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын аж ахуй нэгжүүдэд ногоон зээл олгох шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.