СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-02-21

Өвсний үндэс энэ удаад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
20 цагийн өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын усан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Уг төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын усан хангамжийг сайжруулах ажил хийгдэх юм.

Тус сумын иргэдийн унд, ахуйн усны хэрэглээг хангадаг Илчлэг шивээ ОНӨААТҮГ-ийн усан хангамжийн барилга, байгууламж нь шаардлагатай хэмжээний усыг хэрэглэгчдэд түгээж чадахгүй байгаагаас ус тасрах явдал гардаг нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулж байгаа ажээ.

Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус сумын иргэдийн ундны болон ахуйн усны хэрэгцээ хангагдаж, сумын усан хангамжийн тогтвортой байдал бүрдэх боломжтой болох юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 612 дахь, Говьсүмбэр аймагт хэрэгжих 11 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 214,456 ам.доллар юм.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.