СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-02-21

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүнд 12-15 жил хорих ял шийтгэв

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэрэгт холбогдсон гурван хүнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Манай улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарыг ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан”, 19.4-2-ын “Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Дээрх шүүхийн шүүгч З.Болдбаатар, Г.Хатанцэцэг, Э.Чанцалням, НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Ц.Сэргэлэнбаатар, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Чинбат, Д.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэй хурлаас нэр дурдсан гурван хүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцлоо. Улмаар Б.Ариунаад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ямар үйлдэл гаргасныг нь нийтэлж баймаар. Он сар, нэр усгүйгээр. Бусдад сургамж болуужин.

Ok
1 сарын өмнө
116.206.83.106

Haanahiin tagnuul be

Доной
1 сарын өмнө
116.206.83.106

Юу вэ насаар нь нар харуулахгүй хорих хэрэгтэй шдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.