Дэлхийн инфлүнсэр DJ SODA, Way Back Home дууны эзэн, Солонгосын алдарт дуучин, DJ SHAUN нар 2025 оны 03 сарын 15-нд “Аса Арена”-д болох “Energy party” шоунд оролцохоор болсон байна. Энэ тухайгаа тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ.
“Energy party” шоуны гол онцлог нь 2 орны DJ нарын тоглолтоос гадна, монголын шинэ үеийн R&B, Hip-Hop дуучид, хамтлагийн хамтарсан бүтэн зургаан цагийн шоу тоглолт үзэгчдэд хүрнэ. Мөн зохион байгуулагчдын тодорхойлсноор Energy Party шоу нь 2025 оны их хотын хамгийн эхний, хамгийн том электрон хөгжмийн наадам болох юм.
DJ SODA
Олон нийтийн сүлжээний Facebook 11 сая, Instagram 5.5 сая, TikTok орчинд 6 сая дагагчтай БНСУ-ын алдарт DJ Soda нь Азийн шилдэг эмэгтэй DJ өргөмжлөлийг 6 дахь удаагаа хүртсэн алдартай уран бүтээлч юм.
DJ SHAUN
DJ Shaun-ы анхны соло бүтээл “Falling Into” сингл, харин түүнийг алдаршуулсан дуу нь 2018 онд бүтээгдсэн “Way Back Home” дуу юм. Энэ дуу төрсөн даруйдаа Өмнөд Солонгосын шилдэг дууны жагсаалтад BTS, BLACKPINK зэрэг алдартай уран бүтээлчдийн дууг давж огцом, гайхалтай амжилтыг түүнд авчирч байсан юм. УГ дууг Данийн DJ, producer Сэм Фелдт ремикс хувилбараар гаргасан нь дэлхий даяар түгэхэд огцом түлхэлт болж чадсан юм.
Energy Party шоуны тасалбарыг та Shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.
Их хотын залуусыг ENERGY PARTY шоунд урьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.