“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Энэ хүрээнд Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:
-Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх УИХ-ын 63 дугаар тогтоолыг өнгөрсөн оны зургаадугаар сард баталсан. Шинэ Засгийн газар байгуулагдаж, төсвөө баталж 2024 онтой золгосон. Энэ оны нэгдүгээр сараас “Цагаан алт” хөтөлбөрийн бодит хэрэгжилт эхэлж байна. Банкуудтайгаа хамтраад ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологи ашиглах, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх гээд энэ гурван салбарын аж ахуй нэгжүүдэд зээл олгоод эхэлсэн. Тухайлбал, 2025 онд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдэд нийт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Нэгдүгээр сарын сүүлээс зээлийг аж ахуй нэгжүүдэд олгож эхэлсэн. Арван аж ахуй нэгжид 100 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Нэг сарын дотор. Төсөл хөтөлбөр, Техник эдийн засгийн үндэслэл гээд бэлтгэлээ хангасан байсан үйлдвэрүүд эхнээсээ зээл аваад байна. Цаашид энэ онд үлдсэн 700 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр олгоно.
Ер нь “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хоёр чиглэлийн бодлого барьж байгаа. Нэгдүгээрт одоо байгаа том болон жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлье.
Хоёрдугаарт, бүсчилсэн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдийг хэрхэн бүсчилсэн байдлаар байгуулах уу гэдэг асуудал яригдаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.