Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны эхэнд Засаг дарга Н.Мандуул хороодын Засаг дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг даалгавар өгчээ.
Хуралдаанаар сар шинийн баярыг угтсан “Бүх нийтийн их цэвэрлэгээг” тухайн хорооны нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийг цэвэрлэгээнд идэвхтэй хамруулах, мөн дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг хороо тус бүрээр үр дүнтэй зохион байгуулах, нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгах ажил зэрэг цаг үеийн холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Түүнчлэн хороодын нутаг дэвсгэрт байршуулсан камерын мэдээг хороо тус бүрээр гаргах, засвар үйлчилгээ, нэмэлтээр камер байршуулах судалгааг Теле камерын нэгдсэн төвд хүргүүлэх, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, иргэнээс ирсэн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн зөрчил гаргахгүй байх, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл болгосон байна.
Хурлын төгсөлд хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад тулгараад буй нөхцөл байдлыг сонслоо. Хороодын Засаг дарга нарын зүгээс гудамж дундах зарим өгсүүр чулуун замууд эвдэрч хэмхэрсэн эдгээр замуудыг шинэчлэн ажиллах, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэх хорооны цогцолбор байртай болох, Зарим хороодын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байр ашиглалтад оролгүй удаж байгаа талаар арга хэмжээ авах шаардлагатайг хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.