СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-02-20

🔴LIVE: Б.Лхагвасүрэн: “Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгийг тарааснаар инфляцад бага хэмжээгээр нөлөөлнө

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

“Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгийг тарааснаар инфляцад бага хэмжээгээр нөлөөлнө"гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авч болно. Хуримтлалын сандаа хадгалж болно гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Иргэдийн гар дээр бэлнээр очсон тохиолдолд өрхийн орлого нэмэгдэх сайн талтай. Нөгөө талдаа хэрэглээндээ зарцуулахаар инфляцад тодорхой хэмжээний дарамт үзүүлнэ. Бүр инфляцыг хөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй гэж харж байна.

Төв банкны зүгээс 2025 оны инфляцын дарамт ихтэй байна гэж тооцоолж байгаа. Учир нь өнгөрсөн оны сүүлээр цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Энэ нь инфляцад нөлөөлөөд явж байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп худалдааны, тарифын дайныг улс орнуудтай хийж байна. Тэр дундаа манай өмнөд хөршид учруулж байгаа энэ дарамт нь манай улсад бас нөлөөлнө. Манай улсын экспортын бүтээгдэхүүнд бас нөлөө үзүүлнэ. Инфляц дээр байгаа дарамтыг зөөлрүүлэх арга хэмжээг Монголбанк хэрэгжүүлээд явна.

Энэ жил ипотекийн зээлд 1.3 их наяд төгрөг зарцуулахаар байна. Үүнийг сард хувааж үзвэл 100-110 тэрбум төгрөгийн зээл олгогдож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Дансаар

Оюунцэцэг
20 цагийн өмнө
116.206.83.106

Бэлэнээр авья

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.