СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-02-20

🔴LIVE: Ж.Батзандан: Төрөөс стратегийн орд дээрэмдэж авсан нөхөдтэй хэлцэл хийхгүй, ордоо буцааж авна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Амартүвшин
1 хоногийн өмнө

"Улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг авч банканд барьцаалаад долоон гэр бүл баяжсан. Төрөөс стратегийн орд дээрэмдэж авсан нөхөдтэй бол хэлцэл хийхгүй, ордоо буцааж авна" гэж Засгийн газрын БЭТ Ж.Батзандан хэлж байна.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан:

-Монгол Улсын Засгийн газар 2025 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр тогтоол гаргаж уул уурхайн салбар тэр дундаа стратегийн орд газарт нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булай болгонтой тэмц гэж намайг БЭТ-өөр томилсон. Бузар булайг илчилж, орлого төвлөрүүл гэж томилсон юм.

МАНАН бүлэглэлээс баялаг ордуудаа буцааж авъя гэж хэн 40 мянган иргэдтэйгээ жагсаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүний үр дүнд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж стратегийн ордуудын өгөөжийн дийлэнх Баялагийн санд төвлөрч Монголын ард түмэнд тэгш хуваарилагдах ёстой гэдэг заалт орсон. Өнөөдөр энэ ажлаа үргэлжлүүлэхээр томилолт аваад байна.

Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж явахгүй бол Засгийн газрын БЭТ гэж нэрлэгдээд хэрэггүй. Онцгой байдал зарласан үед БЭТ томилдог. Яг одоо ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

1997-2004 оны хооронд байна. Энэ хүн одоо Цайрт минералаас хувь эзэмшээд явж байна. Бүх стратегийн ордыг авлига албан тушаалын замаар олгосон байна. Өөрөө гурван стратегийн орд газрын далд эзний үүргийг гүйцэтгэж байна. Хулгайч нартаа хэлцэл хийх үү? Хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёр сонголт байна. Би Засгийн газар, УИХ-д тодорхой саналууд тавина. ҮАБЗ-д энэ талаарх мэдээллийг өгнө. Хулгайч нартай тохирох хүн БЭТ-ээр тавигдана гэж бодож байсан байх тийм зүйл болсонгүй.

Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайг арван компанид хуваагаад өгчихсөн байна. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх жишээтэй. Удахгүй УИХ-д оруулж стратегийн орд болгоно гэдгийг хэлье.

Ерөнхий сайд өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр “Баялгийн хулгайг зогсоож, ард түмэндээ ашиг хүртээхгүй юм бол хувьсгал гарна шүү” гэж хэлсэн. Монголын ард түмэн 2019 оных шигээ төв талбай дээр 100 мянгуулаа цуглаж, ордуудаа буцааж авахаас өөр аргагүй юм.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Санаа бол зөв. Гэхдээ уян хатан шийдвэр гаргаж ажиллаарай. Гадны хөрөнгө оруулагч нарт муу дохио өгч огт болохгүй. Тийм тул уян хатан гээд бна. Ордыг эргэлтэнд оруулж олборлолт явуулна гэдэг асар их рүчин чармайлт тооцоо судалгаа байдгийг хүндэтгэж ойлголцох шаардлагатай. 34,51 хувь хүртэлх гэж заасан байдаг нь заавал тэр хувьд аваач гэсэн үг бишийг мөрдөж явах хэрэгтэй. 34 биш 20 байж болно. 51 биш 30 байж ч болно. Эцэст нь хувийн бизнесийг хүндэтгэж ажиллах шаардлагатай шүү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ХУНЭЭ ОЛЖ ТАВЬЖЭЭ. НЭГ ДАЙРВАЛ ДАЙРДАГ ХҮН ДЭЭ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

ХУНЭЭ ОЛЖ ТАВЬЖЭЭ. НЭГ ДАЙРВАЛ ДАЙРДАГ ХҮН ДЭЭ.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Muu er daind huurnu gj

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.