Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс тэгш сондгой дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцоно.
Хоёрдугаар сарын 11-нээс ulaanbaatar.mn болон 10 сайтаар тэгш, сондгой зохицуулалтын талаар санал асуулга явуулж эхэлсэн. Санал өгсөн нийслэлийн иргэдийн 68 хувь нь тус зохицуулалтыг хийх нь зөв гэж дэмжжээ. Иймд хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар гаргасан байна. Цагийн хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйлчлэх аж.
Бүсчлэлийн хувьд:
📍Хойноосоо урагшаа: 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл;
📍Баруунаас зүүн хүртэл: 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх бүсчлэл дотор тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.