СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. 

НЗХГ-ын дарга Б.Одбаяр:

-Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлд үе шаттай олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Наадамчдын гудамжийг нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах зам гэх мэтчилэн нийт 10 байршилд шинээр авто зам тавина. Мөн мега төслийн хүрээнд нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” гэв.

Түүнчлэн энэ оноос нийслэлд зам хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл. Уг ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч нь гуравдугаар сарын дундуур шалгарч, дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Зам хариуцагчийн тогтолцоо руу шилжсэнээр авто замын чанар байдлын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй хурдан хугацаанд засварладаг болох юм. Мөн энэ онд авто замыг шинэчлэх, завсарлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг суурьлуулна. Тухайлбал, бөгөөд үүнтэй авто замын график төлөвлөгөөг уялдуулж буй. Мөн зам арчлалтын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна гэдгийг тодотгов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.